Д.Дорлигжав нарт холбогдох 4 сая ам.долларын хэрэг хэрэгсэхгүй болжээ
Монгол улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Д.Дорлигжав болон түүний төрсөн дүү Д.Баатар, баруун гар Ч.Бямбаа нарт холбогдох 4 сая ам.долларын хэрэг Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болсныг өнөөдөр болсон УИХ-ын чуулганы хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар мэдэгдлээ.
Одоогоос таван сарын өмнө livetv.mn сайт энэхүү хэргийг Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгох сонирхол зарим улстөрчдөд байна хэмээн мэдээлж байсан нь ийнхүү бодит биеллээ олжээ.
Хэргийг нэхэн сануулбаас, “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн ерөнхий захирал Т.Ганболд “”Рекат” компанийн их замын дээрэмчид болох Д.Дорлигжав нарт дөрөв байтугай сая ам.долларыг хахуульд өгсөн” гэдгээ телевизээр ярьж, баримтаа ч АТГ-т хүлээлгэн өгсөн юм.
Гэвч энэхүү хэрэг бондын зөрчилтэй холбоотой олон сая ам.долларын нэгэн адил Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.