Time сэтгүүл энэ онд Грета Тунбергийг онцоллоо

 

Дэлхийн цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч сургуулийн сурагч охин Грета Тунбергийг алдарт Time сэтгүүл 2019 оны онцлох хүнээр нэрлэжээ. Шведийн 16 настай охин тус сэтгүүлийн 1927 оноос жил бүр онцолж байсан эрхмүүдээс хамгийн залуу нь болж байна.

Грета Тунберг дэлхийн удирдагчдыг цаг уурын өөрчлөлтийн эсрэг юу ч хийхгүй байна хэмээн хурцаар шүүмжлэн, буруутган загнаснаар олон улсын хэвлэлийнхний анхаарлыг татсан юм. Испанийн Мадрид хотод болж буй .

Мадрид дахь дээд хэмжээний уулзалт дээр Грета дэлхийн удирдагчдад хандан цаг уурын өөрчлөлтийн эсрэг бодит алхам хийхийн оронд бүтээлч гэх PR ашиглахаа зогсоохыг уриалсан юм. Тэрээр өнгөрсөн есдүгээр сард Нью-Йоркод НҮБ-ын цаг уурын бага хурал дээр “та нар хоосон үгээрээ миний хүүхэд нас, хүсэл мөрөөдлийг хулгайлж байна” гэсэн ширүүхэн шүүмжлэлийг илгээсэн.

 

GettyImages 1170459426

 

Өсвөр насны сурагч охин тэмцэл хөдөлгөөнөө өнгөрсөн жил эхлүүлсэн билээ. Грета охин долоо хоног бүрийн баасан гарагийн хичээлээ тасалж Шведийн Парламентын ордны гадаа хүрээлэн буй орчныг хамгаалахыг шаардан эсэргүүцлээ илэрхийлдэг байсан юм. Удалгүй .

Дэлхий даяар олон сая сурагч, оюутан залуус түүний тэмцэлд нэгдэж, энэ жил Грета охин Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшсэн юм. Time сэтгүүлийн 2019 оны онцлох хүнээр нэрлэгдсэнийхээ дараа Грета Твиттер хуудастаа “үнэхээр итгэмээргүй юм. Энэ бол #FridaysForFuture хөдөлгөөнд оролцсон хүн бүхний, цаг уурын өөрчлөлтийн эсрэг хаа сайгүй тэмцэж буй эрхмүүдийн шагнал” хэмээн жиргэжээ.

 

 110106417 df242f3b 9df8 40b4 a97b 47092bef1b1d

 

Гретаг дэмжигчид олон ч зарим төр засгийн тэргүүнүүд түүнийг хүмүүжилгүй хүүхэд хэмээн шоолох нь бий. Гретаг Амазоны түймэрт Бразилийн уугуул иргэд олноороо амиа алдаж байгааг шүүмжилсний дараа .

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.