Дэлхийд анх удаа цахилгаан онгоц арилжааны нислэг үйлджээ

 

Дэлхийн хамгийн анхны цахилгаанаар бүрэн ажиллах хүчин чадалтай усан замын нисэх онгоц Канадын Ванкувер хотод зорчигч тээвэрлэж нислэг үйлдсэн байна. Цахилгаан хөдөлгүүртэй зургаан зорчигчийн багтаамжтай Harbour Air-ийн далайн нисэх онгоц богино зайд нислэг үйлджээ.

Harbour Air болон magniX компаниуд бүрэн цахилгаан хөдөлгүүртэй онгоц анх удаа арилжааны зорилготой нислэг үйлдэж буй явдал хэмээн мэдэгдсэн байна. .

Анх удаа цахилгаан онгоц арилжааны нислэг үйлдсэн нь агаарын тээврийн түүхэнд гурав дахь үеийг шинээр эхлүүлсэн түүхэн үйл явдал боллоо гэж үзжээ. Уг нислэгийг үйлдсэн усанд газардагч DHC-2 de Havilland Beaver онгоц нь 750 морины хүчин чадал бүхий 560 кв цахилгаан гаргах юм байна.

 

 110086593 dddebbb7 a702 455f 8990 156548e10c41

 

Канадын Harbour Air компани 2022 он гэхэд бүх онгоцоо цахилгаан хөдөлгүүртэй болгох зорилготой ажээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.