СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Бяцхан бүрх малгайтай тагтаанууд харагдах болжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
4 жилийн өмнө

 

Хүмүүс бидний хувьд, тэр дундаа барууны орнуудад бүрх малгай өмсөх нь нийтлэг үзэгдэл. Гэвч тагтаанууд бүрх малгай өмсөнө гэдэг тэр бүр тааралдаад байхгүй этгээд тохиолдол юм.

Лас Вегасын оршин суугчид энэ долоо хоногт бяцхан улаан өнгийн бүрх малгайтай хоёр ч тагтааг харжээ. Шувуунууд малгайг хаанаас олж өмссөнийг, хэн өмсүүлсэн байж болохыг мэдэх хүн гараагүй байна. Харин амьтны эрхийг хамгаалагчид үүнд санаа зовж эхэлжээ.

Тагтаа хамгаалагч Мариа Хиллман уг малгайг тагтаануудад өмсүүлэхдээ хүчтэй цавуугаар наасан харагдаж байсан гэжээ. Цавуунаас болж малгайны эргэн тойронд тагтаануудын өд сөд унасан байна.

Нөгөө талаар бүрх малгайтай тагтаанууд цахим ертөнцөд хэдий нь танигджээ. Твиттер хуудсанд тагтаануудыг олж харсан хүмүүс зургийг нь авч, бичлэг хийн байршуулах нь трэнд болжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.