Есөн настай гоц ухаантан их сургуулиа төгсөлгүй орхижээ

 

Бельгийн гоц ухаантай есөн настай Лоран Саймонс хүү энэ сард Нидерландын Эйндховены технологийн их сургуулийг төгсөх ёстой байсан юм. Гэвч сургуулийн захиргаа түүнд өгч амжаагүй олон шалгалт үлдсэн тул сургууль төгсөх хугацааг 2020 оны хичээлийн жил дуусах хүртэл сунгах хүсэлт гаргажээ.

Гоц ухаантай хүүгийн эцэг эх үүнийг зөвшөөрөөгүй тул хүүгээ сургуулиас нь гаргаж төлөвлөсний дагуу АНУ-д цахилгааны инженер мэргэжлээр докторын зэрэг хамгаалуулахаар болсон байна. .

Хэрэв Лоран Эйндховены их сургуулийг энэ сард төгссөн бол гурван жил сурч байж хамгаалдаг цахилгааны инженер мэргэжлийн бакалаврын зэргийг ердөө 10 сард хамгаалах байсан юм. Сургуулийн захиргаа “Лоран бол гоц ухаантай, ер бусын чадвартай хүүхэд төдийгүй маш сайхан сэтгэлтэй, хайр татам, эцэг эх нь түүний өмнөөс шийдвэр гаргаж байгаад тун их харамсаж байна” гэжээ.

 

191210145447 01 laurent simons 1121 exlarge 169

 

Александр Саймонс “заримдаа бид сонголт чухал сонголт хийх шаардлагатай болдог, энэ удаа өнгөрөөвөл дахиад боломж гарч ирэхгүй ч байж магадгүй” хэмээн ярьсан байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.