Хятадын цагаачид тавилга, цахилгаан хэрэгсэл дотор нуугдсан байжээ

 

Мексикээс АНУ руу хууль бусаар хил давахын тулд Хятадын 10 гаруй цагаач иргэн гэр ахуйн тавилга, цахилгаан бараан дотор нуугдсан байсныг илрүүлжээ. Цагаачид угаалгын машин, хувцасны шүүгээ, хайрцаг зэрэгт нуугдаж хил давахыг оролдсон байна.

Хилийн харуул хамгаалалтын алба өнгөрсөн бямба гарагт Калифорни мужийн Сан Диегогийн Сан Ясидро боомтын шалган нэвтрүүлэх цэгт ирсэн ачааны машинаас Хятадын 11 цагаачийг илрүүлжээ.

Эдгээр цагаачдыг саатуулсан байна. . Хил гаалийн ажилтнууд энэ мэтчилэн цагаач иргэдийг хүнлэг бус, аюултай замаар хууль бусаар хил давуулан наймаалж буй явдал эрс нэмэгдсэн гэжээ.

 

191210183436 03 california border migrants hiding exlarge 169

 

Өнгөрсөн 11 дүгээр сард том оврын ачааны машинд хуурамч хана хийж ард нь Хятадын зургаан иргэнийг нууж хууль бусаар хил давуулах гэж байсныг илрүүлжээ.

Түүнчлэн энэ намар Их Британи улсад хөргүүр чиргүүлд Вьетнам улсын 39 цагаач хөлдөж амиа алдсаныг илрүүлсэн юм.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.