Фото сурвалжилга: Хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөний эргэн тойронд

Авлигатай тэмцэх газраас өнөөдөр Хуулийн байгууллагуудын нэгдсэн зөвлөгөөнийг “Шударга байдал ба олон нийтийн итгэл” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгуулж байгааг livetv.mn шууд дамжуулан хүргэж байгаа билээ. 

Монгол Улсын парламент 2006 онд Авлигын эсрэг хуулийг баталж, "Авлигатай тэмцэх газар"-ыг албан ёсоор байгуулснаас хойш авлигын эсрэг олон улсын өдрийг 13 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм. 

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд зөвхөн 2019 оны 11 дүгээр сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 552 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж 22 буюу 3.9 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 54 буюу шалгасан хэргийн 9.8 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтайгаар прокурорт, 5 буюу шалгасан хэргийн 0.9 хувийг харьяаллын дагуу шилжүүлж, 1 хэргийг өөр хэрэгт нэгтгэн шалгажээ. 

Одоо 470 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 409 хэрэг, мөрдөн байцаалтын 61 хэргийг шалгаж байна гэжээ. Ингээд та бүхэндээ тус зөвлөгөөний фото сурвалжилгыг хүргэж байна. 

157B8557 new

157B8559 new

157B8562 new

157B8567 new

157B8457 new

157B8549 new

157B8470 new

157B8518 new

157B8551 new

157B8556 new

157B8563 new

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.