Монгол эмэгтэйчүүдийн 35 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд ямар нэгэн хүчирхийлэлд өртжээ

НҮБ-ын Хүн Амын Сан (НҮБХАС), Засгийн газар, Иргэний нийгмийн байгууллагууд хамтран

Энэ аян охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлийг таслан зогсоох олон улсын өдөр буюу 11 сарын 25-ны өдөр эхэлж, Хүний эрхийн өдөр буюу 12 сарын 10-ны өдөр  хүртэл үргэлжилдэг юм. Олон улсын хэмжээнд 1991 оноос, Монгол улсын хувьд 1997 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн.

Судалгаагаар . Мөн монгол эмэгтэйчүүдийн 35 хувь нь сүүлийн 12 сарын хугацаанд хамтрагчийн зүгээс үйлдсэн бэлгийн болон бие махбодийн хүчирхийлэлд өртсөн байна.

Түүнчлэн ЖСХ-д өртөж байсан эмэгтэйчүүдийн 35.5 хувь, хүчирхийлэлд өртөж байгаагүй эмэгтэйчүүдийн 22.2 хувь нь эрэгтэй хүн эхнэрээ буруу зүйл хийсэн тохиолдолд зодохыг зөвтгөсөн итгэл үнэмшилтэй байгааг судалгааны дүн харуулжээ.

Тиймээс ЖСХ-ийг таслан зогсоохын тулд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн болон гэр бүл нийгэмд тэдний гүйцэтгэх үүргийн талаархи хэвшмэл ойлголт хандлагыг өөрчлөх зорилгоор энэхүү аяныг зохион байгуулдаг юм. 

2019112904

Мөн ЖСХ-ээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үндэсний чадавхийг бэхжүүлэх зорилгоор НҮБХАС-аас олон талт үйлчилгээ үзүүлэх нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг 7 аймаг, УБ хотын 2 дүүрэгт байгуулах замаар хохирогч хамгааллын тогтолцоог бий болгох төслийг хэрэгжүүлж байгаа юм байна. 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.