Таван настай хүүг үрчлэх шүүх хурал дээр ангийнх нь хүүхдүүд иржээ

 

АНУ-ын Мичиган мужийн Грэнд Рапидсын шүүх танхимд таван настай бяцхан хүү Майклыг үрчилж авахыг асран хамгаалагч эцэг эхэд нь зөвшөөрөх шүүх хурал өчигдөр болжээ. .

Шүүх танхимын хөндлөнгийн ажиглагчдын суудалд Майклын ангийнх нь бүх хүүхэд багш нарын хамт ирж суусан бөгөөд тэд хүүд маш том дэмжлэг үзүүлсэн тухай CNN мэдээлжээ. Хүүг үрчилж авсан аавынх нь ярьснаар шүүх хурлын үеэр хамгийн их хайр хүргэсэн мөч бол шүүгчид бүх хүнээс Майкл тэдний хувьд хэн бэ гэж асуухад ангийнх нь хүүхдүүд “би Майклд хайртай”, “тэр бол миний хамгийн сайн найз” гэх мэтчилэн хариулсан явдал байсан гэж ярьжээ.

Мөн шүүгч анх удаа бяцхан хүүхдүүд ангиараа шүүх хурал дээр ирж оролцож байгааг харж байна гэжээ. Хүүгийн шинэ эцэг эх түүнийг үрчилж авахын тулд жил орчим хууль, шүүхийн байгууллагад хандаж хөөцөлдсөн байна.

 

191205182710 02 kindergarten adoption exlarge 169

 

Майклын албан ёсны асран хамгаалагч болсон ээжийнх нь ярьснаар шүүх хуралтай тул хүүгээ нэг хоног хичээлд нь явуулахгүй болсон тухай багш хатагтай МакКийд хэлэхэд ангиараа очиж түүнийг дэмжих саналыг гаргажээ.

Хос арван жил хамт амьдарсан ч огт хүүхэдтэй болоогүй, Майклтай хамт өнгөрсөн жилийн Талархлын баяраас хойш жилийн турш амьдарч байгаа ажээ. Тэд бүжиглэж, усанд сэлж, хөлбөмбөг сагсан бөмбөг тоглох дуртай, олон найзтай гайхалтай хүүгийнхээ эцэг эх болж байгаад маш их бахархаж байна гэсэн юм.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.