Saudi Aramco 25,6 тэрбум ам.долларын IPO хувьцаа зарлаа

 

Саудын Арабын төрийн мэдлийн газрын тосны корпораци Saudi Aramco IPO хувьцаа гаргахаа урьд өмнө мэдэгдэж байсан ч хэмжээг нь хараахан тогтоогүй байсан юм. Тэгвэл 1,7 их наяд ам.долларын үнэлгээтэй компани нийт хувьцааныхаа 1,5 хувийг буюу 25,6 тэрбум ам.долларын IPO хувьцааг хөрөнгийн бирж дээр худалдсан байна.

Энэ нь дэлхийн түүхэнд хамгийн өндөр үнэтэй хувьцаа борлуулж буй явдал юм. .

Aramco IPO хувьцаагаа зөвхөн дотоодын иргэд, орон нутгийн хөрөнгө оруулагчдад худалдсан байна. Дараагийн ээлжинд гадны хөрөнгийн биржүүдэд ч зарах төлөвлөгөө байгаа гэж мэдээлсэн. Угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салманы Саудын эдийн засгийг задалж хөгжүүлэн, газрын тосноос хэт хараат байдлыг багасгах зорилготой төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг нь Saudi Aramco-ын IPO хувьцааг худалдах юм.

 

 109022903 binsalman index reuters

 

. Саудын Тадавул хөрөнгийн бирж болон гадны хөрөнгийн бирж дээр IPO хувьцаагаа худалдаж эхний ээлжинд 100 тэрбум ам.долларын хөрөнгө босгоно гэж тооцсон байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.