“Эскобар Фолд 1” уян дэлгэцтэй ухаалаг гар утас үйлдвэрлэжээ

 

Дэлхийд алдартай хар тамхи, мансууруулах бодисны гэмт хэргийн бүлэглэлийн толгойлогч агсан Колумбын иргэн Пабло Эскобарын тухай олон ангит цуврал кино бүтээл ч гарсан байдаг. Хэрэв Эскобар амьд байсан бол энэ жил 70 нас хүрэх байжээ.

Түүний төрсөн ах 71 настай Роберто Эскобар дэлхийн кокайны худалдааг өөрчлөн зохион байгуулсан гэж үздэг дүүгийнхээ байгуулсан Меделлин бүлэгт олон жилийн турш данс тооцоог хариуцан ажилласан юм. .

Тус корпорацийн гүйцэтгэх захирал Олоф Густафсоны хэлснээр ухаалаг гар утасны дэлгэцийг хуванцраар хийсэн тул хагарч бутрахгүй, зах зээл дээрх хамгийн бат бөх утас болно гэжээ. .

 

fold1 render 1024x576

 

Роберто Эскобар корпорацийнхаа суурийг 1984 онд тавьж, хөрөнгө оруулалт, өв хөрөнгө хамгаалах чиглэлээр Эскобарын ах дүүст зориулан үйл ажиллагаагаа эхэлсэн юм. Олон улсын агентлагууд 1970-1980-аад оны хооронд дэлхийн кокайны худалдааны 80 хувийг гүйцэтгэж байсан Пабло Эскобарын үндэс суурийг нь тавилцсан корпораци түүний нэртэй технологийн дэвшил бүхий гар утас үйлдвэрлэж байгааг илүүтэй онцолжээ.

1993 оны 12 дугаар сарын хоёрны өдөр буудуулж амиа алдахаасаа өмнө 10 жилийг хорих газарт өнгөрөөсөн Пабло Эскобарын хөрөнгө тухайн үед 30 тэрбум ам.доллар байсныг Форбес сэтгүүл нийтэлсэн байна.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.