ВИДЕО: Цагаан баавгайн дээр Т-34 гэсэн тэмдэглэгээ хийсэн нь маргаан дагуулж байна

 

Цасны цагаан баавгайн дээр Т-34 гэсэн дэлхийн хоёрдугаар дайны үеийн Орос зөвлөлтийн танкны нэрийг шүршдэг будгаар будаж бичсэн бичлэг хойд хөршид цацагджээ. Уг бичлэг хүрээлэн буй орчин болон амьтан хамгаалагчдын эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулгарсан байна. Баавгайн дээр ийм тэмдэглэгээ хийх нь анчдад баавгайг цасан дундаас ялгаж харагдуулах учир амьтан хамгаалагчид, эрх баригчид санаа зовж байна гэжээ. Бичлэгийг хаана хийсэн болон хэн баавгайн дээр танкны дугаарыг тэмдэглэж бичсэн зэрэг нь тодорхойгүй байгаа аж.

 

Эх сурвалж: www.theguardian.com 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.