LIVE: Ж.Ганбаатар: 2020 оны төсвийг эргэж харах шаардлагатай

Монгол Улын Ерөнхийлөгч өчигдөр/2019.12.03/ 2020 ны төсвийн тухай хуульд хэсэгчлэн хориг тавьснаа мэдэгдсэн билээ. Тэрээр 2020 оны төсөв иргэдийн амьдралд нийцэхгүй, үрлэгэн төсөв болсон гэж үзээд ялангуяа Нийгмийн даатгалын шимтгэл нэмэх асуудлыг эргэж харахыг УИХ-д сануулсан юм. Тэгвэл УИХ-ын гишүүд ерөхийлөгчийн хоригт ямар байр суурьтай хандаж байгааг бид зарим гишүүдээс тодрууллаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хороон дарга Ж.Ганбаатар хоригийг авч хэлэлцэх нь зүйтэй. 2020 оны төсөв дээр эргэж харах, засах зүйлс бий гэж үзэж байна.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

- Ялангуяа барилга, байшингуудтай холбоотой төсөв дээр би шүүмжлэлтэй хандаж байсан. Зардал, тэр дундаа урсгал зардал өндөр байгаа зэрэг асуудлуудыг эргэж харах нь зөв. Ерөнхийлөгч нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэгдүүлэхгүй байхыг сануулсан. Хэрэв хоригийг хүлээж авна гэвэл Ололн улсын валютын сантай заавал тохиролцох шаардлагатай болно. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.