Хүннүгийн олдвор ухаж худалдах гэж байхад нь баривчилжээ

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт эртний Хүннүгийн үеийн булш ухаж, эд зүйлээ зарах гэж байхад нь аймгийн цагдаагийн газраас илрүүлжээ.

. Хэргийг Дорноговь аймгийн Сайншанд сумын харьяат “З”, “Г” нар нь Хатанбулаг сумын нутагт металл хайгч багаж ашиглаж эртний . Сэжигтэн “З”-г Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрээс  баривчилжээ. Гэрт нь үзлэг хийж эртний хадны сүг зураг мэт хэлбэр дүрстэй 11 ширхэг металл эд зүйлсийг хураан авсан байна.

Мөн хураагдсан эд зүйлийг Шинжлэх ухааны академи, Археологийн хүрээлэн шинжээч томилж шинжилгээ хийлгэхэд Хүннүгийн соёлд хамаарах НТӨ III-I зуунд хүрлээр бүтээгдсэн нэг бүсний чимэглэлийн товруу ба арал болохыг тогтоосон бөгөөд үнэлгээг тоон утгаар илэрхийлэх боломжгүй, соёлын хосгүй үнэт зүйлсийн ангилалд багтах эд зүйл болох нь тогтоогджээ.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.