Суудлаа сайжруулахын тулд өвдсөн мэт жүжиглэсэн зорчигчийг баривчилжээ

 

Американ Ийгл компанийн Пенсаколагаас Майами хүрэх нислэг хөөрөөд цагийн дотор эргээд газарджээ. Учир нь онгоцны нэг зорчигчид эрүүл мэндийн яаралтай тусламж хэрэг болсон хэмээн компанийн зүгээс мэдэгдсэн байна.

Гэвч уг зорчигч эмэгтэй ердөө суудлаа сайжруулахын тулд хуурамчаар өвдсөн дүр эсгэсэн бөгөөд онгоц эргэж газардсаны дараа түүнийг саатуулжээ. .

Нислэгийн багийнхан түүнийг өвдсөнд ихэд санаа зовж, суудлыг нь сайжруулах боломжгүй гэдгээ тайлбарлажээ. Тэд эмэгтэйг жинхнээсээ өвдсөн гэж бодсон тул онгоцны ахмад жолоогоо эргүүлж нэн даруй буцаж газардахаар болсон байна. Онгоц газардсаны дараа эмэгтэйг буулгах гэхэд татгалзсанаар нислэгийн багийнхан түүнийг худлаа өвдсөнийг ойлгож, цагдаа дууджээ.

Цагдаа нар ирж эмэгтэйг саатуулж буулгасны дараа сэтгэцийн эрүүл мэндийн эмгэгтэй хүмүүсийг саатуулдаг төв рүү авч явсан байна. Бүх юм дууссаны дараа Американ Ийглийн онгоц хоёр дахиа хөөрч, нислэгээ хэвийн үргэлжлүүлжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.