Үхсэн халимны гэдэснээс 100 кг хог гарав

 

Гэдсэндээ 100 кг хог тээсэн аварга халим Шотландын Харрисын арлуудын орчимд гацаж эцэст нь үхжээ. Түүний дотроос загасны тор, олс, уяа, гялгар тор, нэг удаагийн аяга зэрэг хог хаягдал гарсан байна.

Нутгийн оршин суугчид далай тэнгисийн бохирдол улам ихэсч байгааг анхааруулжээ.

2009 онд Шотландын далайн эргээс 200 гаруй үхсэн халим олдож байсан бол 2018 онд 1,000 орчим халим энэ мэтчилэн хог, орчны бохирдолд хордож гацаж амиа алдсан байдалтай олджээ.

 

 109961397 collage1

 

Өнгөрсөн долоо хоногт Лондон хотын төвөөр урсдаг Темза мөрний эргээс үхсэн халим олдсон тухай мэдээлж байсан юм.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.