Дүүгээ онц хэрцгийгээр хөнөөлгөсөн гэх иргэн Ч.Ганболд Прокурорын гадна суулт зарлав

Иргэн Ч.Ганболдын төрсөн дүү нь ажлын байран дээрээ дөрвөн жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөлгөж, амь насаа алдсан байдаг. Уг хэрэг болсон цагаас хойш өнөөдрийг хүртэл хуулийн байгууллагаар шалгагдаж, таван удаа хаагдаж, таван удаа нээсэн байна.

.

Тэрбээр дүүтэйгээ хамт авто сэлбэг, авто дугуй зарах бизнес хийдэг байжээ. . Энэ бүгдийг шүүх эмнэлгээс тогтоожээ.

Гэвч уг хэргийг амиа хорлолт болгон харагдуулах гэж байгааг иргэн Ч.Ганболд эсэргүүцэн өнөөдрийг хүртэл прокурорын байгууллага шударга ажиллахгүй байна. Уг хэргийг шийдэж өгөөч хэмээн Нийслэлийн Прокурорын газрын даргаар Ш.Нямдорж шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдсэн юм.

Тэрбээр “Би нэг ширхэг шүдэнзний толгойн чинээ худал юм хэлсэнгүй. Хэрэв би худал яривал прокурорууд намайг ална. Би дөрвөн жил гаруй хугацаанд дүүгийнхээ аллагын хойноос явж байна. Үүнээс болж би сэтгэл санааны гүн хямралд орж, харвалт өгөөд, эмнэлэгт 2 жил тарчилж, зовж хэвтлээ. Хэрэг явдал оффисын өрөөнд болсон гэдэг нь цусанд будагдсан цонхноос харагддаг.

Гэтэл дүүгийн минь цогцсыг ажлын заалнаас гаргаж ирсэн шүү дээ. Оффис өрөөнөөс нь чирж аваачиж тавиад, цустай хувцсыг нь авч яваад ганц ноолууран цамц өмсгөсөн байсан.. Гэвч прокурорууд энэ онц хэрцгий аллагыг нууцалж байна” гэлээ.

157B7733 new

157B7737 new

157B7741 new

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.