Буркина Фасогийн сүмд халдагсад скүтерээр зугтжээ

 

Баруун Африкийн далайд гарцгүй Буркина Фасо улсад христийн сүмд зэвсэгтэй этгээдүүд гал нээж 14 хүн амиа алдсан талаар мэдээлж байна. Хохирогчид ням гарагт Хантукура хотын христийн сүмийн арга хэмжээнд оролцож байжээ.

.

Ойрын жилүүдэд исламын хэт даврагсдын бүлгүүд үндэстэн болон шашин хоорондын мөргөлдөөний улмаас халдлага үйлдсээр хэдий нь олон зуун иргэн амиа алдаад байгаа юм. Тэр дундаа Мали улсын хилийн ойролцоо бүсэд халдлага дайралт гарсаар байна.

Засгийн газрын эх сурвалжийн мэдээлснээр ням гарагийн халдлагаар 10 гаруй хүн амиа алдсанаас гадна олон хүн гэмтэж шархаджээ. .

Сарын өмнө исламын сүмд зэвсэгтэй этгээдүүд халдаж 15 хүн амиа алдаж, хоёр хүн хүндээр шархаджээ.

 

 109964714 5aa7d1aa 20bf 480a 8ee1 19724dd4f7f8 1

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.