Сэтгүүлчийн аллагын хэргээс үүдэж ЕС огцрохоор болов

 

Мальта улсын блогчин, авлигын эсрэг тэмцэгч сэтгүүлч Дафне Гаруана Гализиагийн аллагын хэрэгт холбогдуулан Засгийн газрын танхимын гурван гишүүн огцроод байгаа. Тэгвэл энэ долоо хоногийн эхэнд Ерөнхий сайд Жозеф Мускат огцрох тухайгаа үндэсний телевизээр дамжуулан мэдэгджээ.

Тэрээр эрх баригч Хөдөлмөрийн намд хандан ирэх нэгдүгээр сарын 12-ны өдөр албан тушаалаасаа буух учир дараагийн Ерөнхий сайдыг сонгох хүсэлтээ илэрхийлжээ.

Автомашинтай дэлбэрч амиа алдсан сэтгүүлчийн хэргийг шударга шүүхийг нэхсэн жагсагчид Засгийн газрын тэргүүнийг огцрохыг шаардсан юм. Мальта улсын нэр хүндтэй бизнес эрхлэгчид, улс төрчдийн авлигын хэргийг эрэн сурвалжилж байсан Гаруана Гализиа 2017 онд бусдад хорлогдсон билээ.  

 

 109916008 c2938a83 3393 46fa bba4 69f3172bcec2

 

Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус улсын чинээлэг бизнес эрхлэгч Йорген Фенечийг аллагын хэргийг зохион байгуулалцсан хүмүүсийн нэг гэж үзэн хэрэгт холбогдуулан татсан юм.

 

2wd86QBPjgyrCoawdgsf

 

Ерөнхий сайдын албан тушаалыг зургаан жилийн турш гүйцэтгэж, хоёр удаагийн сонгуулиар илт давуу ялалт байгуулан гарч ирсэн эрхэм Мускат хэлэхдээ “бусдын ажлыг сайн хийлгэхийн тулд зарим зөв шийдвэрийг гаргах ёстой байдаг. Хохирогчийн ар гэрийнхний туулж буй зовлон шаналалтай харьцуулах зүйл үгүй тул би хариуцлагаа бүрэн хүлээнэ. Мальта улсад шинэ эхлэл хэрэгтэй, би ердөө үүнд дохио өгч байна” гэжээ.

 

 109957283 058317184 1

 

Өнгөрсөн долоо хоногт сэтгүүлчийн үхлийн хэргээр байцаалт өгсөн Ерөнхий сайдын нэгдүгээр туслах Кэйт Шембри огцорсон бол Аялал жуулчлалын сайд Конрад Мицци мөн огцорч, Эдийн засгийн сайд Крим Кардона өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа түдгэлзсэн байна. Тус улсын .

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.