Хүчирхийлүүлж, нүүрс болтлоо шатсан эмэгтэйн хэргийг шударга шүүхийг шаардаж байна

 

Энэтхэгийн Телангана мужийн Хайдерабад хотоос өнгөрсөн лхагва гарагт сураггүй алга болсон 27 настай малын эмч бүсгүй хүчирхийлүүлж, нүүрс болтлоо шатсан байдалтай пүрэв гарагийн өглөө олдсон юм. Тус улсын хуулиар хүчирхийллийн гэмт хэргийн хохирогчдын нэрийг олон нийтэд зарлахыг хориглодог боловч баасан гарагт Твиттер цахим хуудсанд түүний нэр олонд хүрч, тухайн өдрийн хамгийн их хандалтыг авчээ.

Уг хэргийг эсэргүүцсэн . Энэ хооронд хохирогч эмэгтэйн ар гэрийнхэн орон нутгийн эрх баригчид, улс төрчидтэй уулзаж хэргийг шийдүүлэхийг хүссэн боловч тэднийг хүлээж авахаас татгалзсан байна.

 

 109962185 hi058328078 1

 

Хэрэгт холбогдуулан дөрвөн эрэгтэй, цагдаагийн байгууллагын гурван офицерыг баривчлан саатуулжээ. Бүсгүйг алга болсны дараа гэрийнхэн нь хотын цагдаагийн газарт мэдэгдсэн ч түүнийг гэрээсээ оргосон гэж үзэн эрэл хайгуулын ажлыг удаашруулсан хэмээн цагдаагийн ажилтнуудыг буруутгаад байна.

2012 онд Дэли хотын автобусанд оюутан охиныг хүчирхийлж амь насыг нь хороосноос хойш хүчирхийллийн гэмт хэргийн эсрэг Энэтхэгийн олон зуун мянган эмэгтэй дуу хоолойгоо нэгтгэсэн юм.

 

 109961573 mediaitem109961572

 

Хяналтын камерын тусламжтайгаар хэргийн үйл явц, сэжигтнүүдийг тогтоосон. Цагдаагийн газраас сэжигтнүүд гэмт хэргийг эртнээс урьдчилан төлөвлөсөн байж болзошгүй гэж үзжээ. Учир нь малын эмч бүсгүй цаг товлосон ажилдаа скүтерээр явж, түүнийг ажлаасаа гараад ирэхэд дугуйных нь хий гарсан байжээ. Ачааны машины жолооч түүнд туслахыг санал болгож бүсгүй дугуйгаа засуулж байгаа тухай гэрийнхэнтэйгээ утсаар лхагва гарагийн 18 цагийн үед ярьжээ.

 

 109962190 mediaitem109962189

 

Түүнээс хойш дахин холбоо барьж чадаагүй байна. Хяналтын камерт бичигдсэнээр бүсгүйг дугуйгаа засуулахыг хүлээх зуур дөрвөн эрэгтэй хүчээр замын хажуугийн мод бут руу чирж аваачиж хүчирхийлсэн байгаа юм. Бүсгүйг орилж хашгируулахгүйн тулд аманд нь даавуу чихэж, улмаар бүтэж амиа алдсан гэж үзжээ. Түүнийг амьсгал хураасны дараа .

Гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд 20-26 насны Мохаммад Ариф, Жоллу Шива, Жоллу Навен, Чинтакунта Ченнакешавулу нар болохыг мэдэгджээ.  

Thomson Reuters байгууллагын 2018 онд хийсэн судалгаагаар Энэтхэг улс эмэгтэйчүүдэд хамгийн аюултай орноор нэрлэгдсэн ба хамгийн их хүчирхийллийн гэмт хэрэг үйлдэгдэх эрсдэлтэй газар гэсэн байна. 2017 онд тус улсад 33,658 хүчингийн гэмт хэрэг бүртгэгдсэн нь хоногт 92 эмэгтэй хүчирхийлүүлсэн болохыг Засгийн газраас нь мэдэгджээ.

 

 109961949 mediaitem109961948

 

Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.