LIVE: МҮАН-ын дарга Б.Цогтгэрэл: Сонгуулийн хууль өөрчлөөд эх баригч нам ялж байсан түүх байхгүй
МҮАН-ын дарга Б.Цогтгэрэлтэй сонгуулийн хуулийн талаар ярилцлаа.
-Холимог тогтолцоо уг нь дээр. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлт дээр мажиратор хувилбар гээд батлуулсан байна. Ер нь гурван хувилбар яригдаж байгаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын ахалсан ажлын хэсэг улсын нэг том тойрог болгоё гэж байгаа. Нөгөө нь, 76 тойрогт хуваах, гурав дахь нь дундын хувилбар буюу 50 жижиг тойрог ба 26 гишүүнийг улсын хэмжээнд нэг тойрог болгох хувилбар.
Тэгэхээр эндээс 50 000 хүний санал авч сонгогдох, 10 000 хүний санал авч сонгогдох хоёрын ялгаа гарна. Ер нь эрх баригч нар өөрсдийн хүмүүсээ олон сонгуулахын тулд сонгуулийн хуулийг дөрвөн жилд нэг удаа өөрчилж ирсэн. Гэвч хэзээ ч дахин сонгогдож байгаагүй. Ёстой л өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгч болж байгаа. Угтаа бол шинэ хүн, шинэ хүчин оруулахын төлөө, нам хүчнүүдийг нэгдэж, нийлүүлэхийн төлөө хууль байх ёстой.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.