ИНЕГ-ын ажилчдаас хар тамхины сорил авчээ
ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн хамт олон өнөөдөр ИНЕГ дээр ажиллажээ. Тус газрын хамт олонд Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлүүдийн хорт нөлөөг таниулсан сургалт явуулахын сацуу ажилтан бүрээс шээсний шинжилгээ авч 10 бодисын хариуг нь тэр дор нь гарган харуулсан байна.
Хар тамхитай тэмцэх хэлтэс нь төрийн байгууллагуудаар хуваарийн дагуу явж, сургалт хийн, ажилчдаас сорил авч байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.