Хятадууд “Жи-Мобайл”-аас 37 сая гаруй төгрөгийн үнэ бүхий дугаар худалдан авсан байжээ

 

. Тагнуулын ерөнхий газар, ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй газрын хэлтсийн Мөнгө угаахтай тэмцэх болон Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн хамтран аравдугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Амар”, “Секрет гарден”, “Юнион бюлдинг”, “Санни таун”, “Кентавр”, “Ориентал” зочид буудал болон Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дахь 34 дүгээр байрны ... тоотоос нь олны анхаарал нэг хэсэг татсан ч өдгөө мартагдах шахаж буй билээ. 

Тагнуул, цагдаагийнхны саатуулсан 819 иргэнээс 13 хүнийг цагдан хорьж, 36-г нь батлан даалтад байлган шалгаж байгааг бид өмнө нь мэдээлсэн. Тэднийг шалгах явцад дээр дурдсан зочид буудлуудад байрлан, хүчин чадал сайтай компьютер, гар утсууд ашиглаж, БНХАУ-ын нутаг дэвсгэрт өргөн ашигладаг сүлжээгээр дамжуулан цахим худалдааны сайтуудад байгаа бараа бүтээгдэхүүнийг сурталчлах нэрээр халхавчлан ажиллаж байсан нь тогтоогдсон билээ. Тэднээс эд мөрийн баримтаар 13 000 шахам гар утас, өндөр хүчин чадалтай 880 гаруй компьютер хураагаад байгаа бөгөөд “Юнител”-ийн 590, “Скайтел”-ийн 2020 гаруй, “Жи-Мобайл”-ын 8100 дугаар худалдан авсан нь ч шалгалтаар батлагдсан байгаа. Зөвхөн “Жи-Мобайл”-аас л гэхэд дугаар худалдан авсны төлбөрт “Мөнхдэвжих буян”, “Мультидимэншионал интернэйшнл” ХХК-ийн нэрээр 37 сая гаруй төгрөг төлсөн нь баримтаар тогтоогдсон аж.

72917113 1226445824211370 5423414543650914304 o

Тэгвэл бөгөөд үүний дагуу хэд хэдэн шинжээч ирж гар утас, компьютеруудад шинжилгээ хийж буй юм. Тагнуул болон цагдаагийн байгууллагын эх сурвалжуудын мэдээлснээр “Зөвхөн шинжээч нар ирсэн. Зарим мэдээллийн хэрэгсэлд “БНХАУ-ын хуулийнхан Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдлөг явуулж эхэллээ” гэсэн утгатай мэдээлэл гаргасан нь ташаа. Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хүрээнд шинжээч нар ажиллаж байгаа” гэв.

Г.Равжаа

"Өнөөдөр" сонин

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.