Хөгжмийн зохиолч Б.Чинбат элгээ солиулжээ

 

"Никитон" хамтлагийн даралтат хөгжимчин, "Эмоушн" хамтлагийн продюсер Б.Чинбат уржигдар БНСУ-д элэг солиулах мэс засалд орж, хагалгаа нь амжилттай болжээ. Түүний элэг нь хатуурч, церроз болсон тул эмч нар элгээ зайлшгүй солиул гэж оношилсон ба эхнэр А.Сарнай нь донор болохыг зөвшөөрсөн байна. 

Б.Чинбат нь нэгэн биед ахадсан олон авьяасыг нэгэн биенээ цогцлоосон хэмээн Монголын рок попын уран бүтээлчдэдээ хүндлэгдсэн нэгэн бөгөөд ямархуу хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч, дуучин, продюсер гэдгээ "Давтагдашгүй", "Эзлэн" тоглолтоороо харуулсан билээ.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.