Хөвсгөлийн мөсөн цэвдэг хайлж цаа буганууд үхэж байгааг ОУ-ын эрдэмтэд анхааруулж байна

 

Дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс болж Монголын хойд нутгаар мөсөн цэвдэг хайлж эхэлснээс цаатнууд болон цаа бугануудад аюул нүүрлэж байгааг олон улсын эрдэмтэн шинжээчид анхааруулж байна.

Хөвсгөлд нутагладаг цаатнууд мөсөн цэвдгийн ачаар зуны улиралд цаа бугаа сэрүүцүүлж, ундны ус залгуулдаг боловч мөнхөд байдаг мөсөн цэвдэг хайлж байгааг анх удаа харж байна хэмээн ярьжээ.

Колорадогийн их сургуулийн эрдэмтэн, судалгааг ахалсан Уильям Тэйлор Хөвсгөлийн цаатнуудыг цаг уурын өөрчлөлтөд бодитоор хохирол амсаж байгааг онцолжээ. Тэрээр “цаатан гэр бүлүүд цаг уурын өөрчлөлтийг хамгийн түрүүнд бодитоор амсаж, төлөөс төлж буй хүмүүс юм” гэсэн байна.

Хөвсгөлд зуны улиралд агаарын температур 2001 оныхтой харьцуулахад дунджаар цельсийн 1,1 хэмээр дулаарсан байна. Зөвхөн Хөвсгөлөөс гадна Монгол улс даяар агаарын дундаж температур нэмэгдсэн болохыг цаг уур судлаачид ажигласан юм.

 

21258188 7707529 The Tsaatan people which means reindeer people live in the Ulaan a 16 1574274376647

 

Олон улсын судлаачдын баг 2018 онд Хөвсгөлийн Улаан тайгад биечлэн очиж тэнд амьдардаг айлуудтай уулзаж судалгаа хийсэн байна. Ингэхэд мөсөн цэвдэг 2016, 2018 онуудад хайлахыг анх удаа харсан бөгөөд энэ нь бэлчээрийн чанарыг муутгаж улмаар цаа буга өвдөж, үхэх болжээ.

 

21257640 7707529 Researchers discovered ice had reached a record low level and ha a 14 1574274376636

 

Судалгааг хийлцсэн Колорадогийн их сургуулийн эрдэмтэн Жокелин Витвөрт мөсөн цэвдэг хайлснаар олон талаар ан амьтдын эрүүл мэнд, амь насанд халтай байгааг хэлсэн юм. Тэр тусмаа .

Түүнчлэн мөсөн цэвдэг хайлж эхэлснээр олон арван жилийн турш мөнхийн мөс цасан дунд хадгалагдаж ирсэн археологийн олдворууд гарч ирэх болжээ. Нутгийн хүмүүс хөлдүү гол, нуураас загас барихдаа ашиглаж байсан хэд хэдэн модон багаж хэрэгслүүдийг судалгааны багийн бүрэлдэхүүн Хөвсгөл аймгаас олсон байна.

 

21257634 7707529  The Tsaatan are literally at the front lines of climate change  a 15 1574274376645

 

Дашрамд дурдахад дэлхийн удирдагчид цаг уурын өөрчлөлтийн эсрэг тэмцэх шаардлагатай гэдгийг мэдэх боловч дорвитой алхам хэрэгжүүлэлгүй цаг хугацаа алдсанаар 2300 он гэхэд дэлхий даяар далайн усны түвшин 1,2 хувиар нэмэгдэх аж. Шанхай, Лондон хотууд усанд автах хамгийн өндөр эрсдэлтэй ба Флорида, Бангладеш, Малдивын арлууд зэрэг нам дор газруудад усны түвшин ихээр нэмэгдэх юм байна.

 

Эх сурвалж: www.dailymail.co.uk

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.