ҮХЦ-ийн даргын үүргийг Н.Чинбат түр орлон гүйцэтгэнэ
Үндсэн хуулийн цэцийн бүх гишүүдийн өнөөдрийн хуралдаанаар Д.Одбаярыг Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаас чөлөөлөх шийдвэрийг гаргалаа. Ингэснээр ҮХЦ-ийн даргын суудал дараагийн даргыг сонгох хүртэл суларлаа. Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд заасны дагуу дараагийн даргыг сонгогдох хүртэл ҮХЦ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр хамгийн өндөр настай гишүүн буюу Намжилын Чинбат ажиллах юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.