LIVE: Монгол банкны ерөнхийлөгчөөр Б.Лхагвасүрэнг томиллоо

 УИХ-ын чуулганы өчигдрийн/2019.11.21/ нэгдсэн хуралдаанаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан, СЗХ-ны дарга С.Даваасүрэн нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн.

Тэгвэл өнөөдөр шинэ дарга нарыг томиллоо. Монголбанкны ерөнхийлөгчөөр дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Б.Лхагвасүрэнг томилсон бол СЗХ-ны даргаар мөн дэд дарга Д.Баярсайханыг томиллоо.

Монголбанкны шинэ ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-Нэгдүгээрт "Саарал жагсаалт"-аас гарах асуудал, хоёрдугаарт Олон улсын валютын сангийн хөтөлбөрөө цаашид үргэлжлүүлэх талаар арга хэмжээ авч ажиллана. Зээлийн хүүг бууруулж ажиллахад анхаарна гэдгээ онцоллоо.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.