СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2019-11-22

МХЕГ: Зарим сургуулиуд Кембриджийн хөтөлбөрөөр сургалт явуулдаг хэмээн худал хэлж байсан нь тогтоогдсон

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   З.Балдандугар
4 жилийн өмнө

 

МХЕГ-аас олон улсын хөтөлбөрөөр үйл ажиллагаа явуулдаг хэмээн өөрсдийгөө сурталчилдаг Ерөнхий боловсролын хувийн сургуулиудыг шалгасан талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга М.Нямсүрэн “Олон Улсын хөтөлбөртэй гэж өөрсдийгөө нэрлээд байгаа ерөнхий боловсролын 10 сургуулийг шалгалаа. Сургуулиудыг шалгах явцад нэлээдгүй зөрчил гарлаа. Өөрсдийгөө Кембриджийн хөтөлбөрөөр сургалт явуулдаг гэж зарлаад байсан зарим сургуулиуд яг бодит байдал дээр тухайн сургалтыг эрхлэх тусгай зөвшөөрөлгүй байсан. Аж ахуйн нэгжийн гэрчилгээ нь компанийн нэр дээр бүртгэлтэй, сургууль нь өөр нэр хаягтай, албан ёсны хаягнаасаа өөр байршилд сургалт явуулж байгаа зөрчил илэрсэн. Манай эцэг эхчүүд хүүхдээ кембриджийн хөтөлбөрөөр сургалт явуулдаг сургуульд хамруулахыг чухалчилдаг болсон. Тус хөтөлбөрөөр сургалт явуулахын тулд өөрсдийн гэсэн стандарт шаардлага хангасан байртай,  Кембриджийн олон улсын шалгалтын төвөөс авсан албан ёсны зөвшөөрөлтэй, эрх бүхий багштай байх ёстой. Кабинет лаборатори нь маш сайн байх ёстой юм билээ” гэв.

Монгол Улсад Кембриджийн хөтөлбөрөөр үйл ажиллааг явуулдаг албан ёсны сургуулиудын жагсаалт:

Харин ердийн болон гүнзгийрүүлсэн сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлтэй боловч сургууль танилцуулах гарын авлага, гадна байршуулсан хаяг, албан бичгийн хэвлэмэл хуудас нь олон улсын хөтөлбөртэй эсхүл “international school” гэж өөрсдийгөө нэрлэсэн "Сакура" сургууль Япон хүмүүжил, Америк хөтөлбөртэй, "Сингапур скүүл оф монголиа" сургууль Сингапурын хөтөлбөртэй, ерөнхий боловсролын "Жэт" сургууль Их Британи Умард Ирландын нэгдсэн Вант Улсын бага ангийн IPC, дунд ангийн IMYC хөтөлбөрүүдтэй, "Тэрэлж боардинг" сургууль англи хэл, математик, байгалийн ухааны хичээлээр Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэх боловч албан ёсны зөвшөөрөлгүй байжээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.