Фото мэдээ: "Албан тушаалтны хөрөнгө орлогод иргэдийн хяналтыг хэрхэн нэмэгдүүлэх вэ" хэлэлцүүлгээс...

 

Авлигатай тэмцэх газар “Албан тушаалтны хөрөнгө, орлогод иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх, ХОМ-ийн маягтыг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр “Блю скай” төвийн хурлын танхимд зохион байгууллаа.

157B7260 new

157B7237 new

Уг арга хэмжээний үеэр албан тушаалтны хөрөнгө, орлогод иргэдийн хяналтыг хэрхэн нэмэгдүүлэх, дан ганц орлого, хөрөнгийг бүртгэхээс гадна зарлагын асуудлыг хэрхэн тусгах, олон улсад төрийн албан хаагчдын хөрөнгө, орлогыг хэрхэн бүртгэж, хянадаг, манай улсад ХОМ-ийг хянан шалгахад гарч байгаа хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудал, хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцэв.

Хэлэлцүүлэгт төрийн байгууллага, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож, албан тушаалтны хөрөнгө, орлогод тавих иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх, мэдүүлгийн маягтыг улам боловсронгуй болгохоор саналаа гаргаж нэгтгэлээ. 


 

157B7225 new

157B7125 new

157B7157 new

157B7161 new

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.