Ц.Цэцэгдэлгэрэх: Албан тушаалтны орлогоос гадна, зарлагын мэдүүлэг авдаг байх нь чухал байна

 

Авлигатай тэмцэх газар “Албан тушаалтны хөрөнгө, орлогод иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх, ХОМ-ийн маягтыг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр “Блю скай” төвийн хурлын танхимд зохион байгуулж байна.

157B7161

Өнгөрсөн онд нийт 35700, 2019 онд нийт 36800 орчим мэдүүлэг гаргагч АТГ-т ХОМ-гээ гаргасан байдаг. Тэд ихэнхдээ өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлогоо мэдүүлдэг юм. Албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдийн банкны данс, гүйлгээтэй холбоотой мэдээллийг гаргахыг хуульчлан тогтоогоогүй учир үндэслэлгүйгээр хөрөнгөжих, нуугдмал хөрөнгийг ил болгох ажил дутмаг байдаг юм.

157B7098

АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга Ц.Цэцэгдэлгэрэх "Энэ хэлэлцүүлэгт АТГ-ынхан, олон нийтийн хяналтын зөвлөл болон иргэд, ТББ-гууд, төрийн албаны төлөөлөл оролцож байна. Хэлэлцүүлгээс гарсан үр дүнг УИХ-аар хэлэлцүүлж, батлуулах юм" хэмээв.

157B7130

Уг арга хэмжээний үеэр албан тушаалтны хөрөнгө, орлогод иргэдийн хяналтыг хэрхэн нэмэгдүүлэх, дан ганц орлого, , манай улсад ХОМ-ийг хянан шалгахад гарч байгаа хүндрэл бэрхшээл, тулгамдаж байгаа асуудал, хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцэж байна. Хэлэлцүүлэгт төрийн байгууллага, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож, албан тушаалтны хөрөнгө, орлогод тавих иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх, мэдүүлгийн маягтыг улам боловсронгуй болгохоор саналаа гаргаж нэгтгэнэ.


 

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.