Онгоцон дотор 11,300 метрийн өндөрт гэрлэлээ

 

Австралиас ирсэн Дэвид Валлиант, Шинэ Зеландын иргэн Кэти Валлиант нар газрын гадаргуугаас 11,300 метрийн өндөрт онгоцон дотор хуримаа хийж хайр дурлалаа баталжээ.

Тэд . Хэдийгээр тэд хоёр өөр улсад амьдардаг боловч хайр дурлалд орон зай, үндэс угсаа хамаарахгүй гэдгийг батлан харуулахын тулд онгоцон дотор нисгэгчийн бүхээгийн өмнө гэрлэх ёслол үйлдэх өвөрмөц санааг сэджээ.

Жэтстар нислэгийн компанийн ажилчид, онгоцны зорчигчид хуримыг гэрчлэн баяр хүргэсэн байна. “Энэ бол бидний амьдралын хамгийн гайхалтай цаг мөч байлаа, бид үргэлж санан дурсах болно” хэмээн сүйт бүсгүй Кэти Валлиант ярьжээ.

Хос 2011 онд Airport City нэртэй компьютерын тоглоом тоглож байгаад цахим орчинд танилцаж байжээ. Танилцсанаасаа хойш хоёр жилийн дараа Сиднейн нисэх буудалд анх удаа уулзсан байна. Тиймээс нисэх буудал, нислэг, онгоц зэрэг агаарын холбогдолтой зүйлс тэднийг хамт байлгаж, холбож буй нандин зүйлс гэжээ.

 

http   cdn

 

Шинэхэн гэр бүл хууль ёсны гэрлэлтийн баталгаагаа онгоц нисэхээс өмнө Сиднейн нисэх буудалд үйлдэж, гарын үсэг зурсан байна. Жэтстар компанийн удирдлагад хос хүсэлт гаргасан бөгөөд зорчигчдод ч мөн урьдчилан мэдэгдэж, хэрэв татгалзах хүсэлтэй зорчигч байвал үнэ төлбөргүйгээр нислэгийг нь солих санал тавьжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.