УДШ-ийн шүүгч Ц.Зоригийг тэтгэвэрт гаргажээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ны өдрийн зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Зоригийг шүүгчийн ажлаас нь чөлөөлжээ. Ц.Зориг өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргасны дагуу түүнийг чөлөөлсөн болохыг ЕТГ-аас мэдээллээ. Ц.Зориг нь өөрийн хүсэлтээр Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн албан тушаалаас 2019 оны гуравдугаар сарын 28-ны өдөр чөлөөлөгдөж, тус шүүхэд шүүгчээр ажиллаж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.