Хонконг: Оюутны хотхон дахь цагдаагийн бүслэлтээс жагсагчид олсоор дамжин зугтаж байна

 

Хонконгийн Политехникийн их сургуулийн оюутны хотхоныг цагдаа нар бүслэлтэд авч нэн даруй орхин гаргахыг шаардсан. Хотхон дотор цагдаа нар хоёр зуу орчим жагсагч руу нулимс асгаруулагч, резинэн сумтай буугаар галлаж байна. Хэрэв тэднийг бууж өгөхгүй бол галт зэвсэг ашиглахаа мэдэгдсэн билээ.

Жагсагчид цагдаа нарын хамгаалалт, бүслэлтээс моторт дугуйгаар болон олс ашиглан гүүрнээс бууж зугтаж байгаа талаар ВВС агентлаг мэдээлжээ.

 

21161628 7698183 image a 69 1574093759550

 

Эх сурвалжийн мэдээлснээр Хонконгийн Политехникийн их сургууль хагас жил орчимд хугацаанд тэмцэж буй Засгийн газрын эсрэг жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөний сүүлчийн талбар болон үлдсэн гэжээ.

БНХАУ-ын Засгийн газар улсын бие даасан бүрэн эрхт байдал, Хонконгийн тогтвортой байдалд хэн ч халдахыг санаархах ёсгүй хэмээн мэдэгдсэн юм. Бээжин дэх эрх баригчид нөхцөл байдал хэрхэн өрнөж, хяналтаас гарах эсэхийг анхааралтайгаар ажиглаж байгаа хэмээн Лондон дахь Хятадын элчин сайдын яамнаас мэдээлжээ.

 

21145518 7695941 image a 16 1574066098622

 

Хонконгийн дээд шатны шүүх даваа гарагт жагсагчдыг нүүрээ нууж баг өмсөхийг хуулиар хориглож, энэ нь үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно хэмээн шийдсэн байна.

Хотын эрх баригчид ням гарагт явуулахаар товлоод байсан дүүргийн сонгууль болох боломж өнгөрсөн амралтын өдрүүдэд тохиосон үйл явдлуудаас болж багассан тул санал хураалтыг хойшлуулах аль эсвэл цуцлах нөхцөл байдал үүссэн тул эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөнөө намжаахыг уриалжээ.

 

973d37e5db417c4aa7dff2dcf9b4475a8d2c005d

18vid hongkong promo sub videoSixteenByNineJumbo1600

 

Политехникийн сургуульд байгаа жагсагчдыг цагдаа нар бүрэн бүсэлсэн тул зэвсгээ хаяхыг шаардаж байна. Цагдаа нар жагсагчидтай хэлэлцээр хийхийг оролдсон ч нөхцөл байдал улам ноцтой болсон гэж жагсагчдын төлөөлөгч ВВС агентлагт ярьсан байна.

 

?url=https%3A%2F%2Fstatic

 

Оюутны хотхонд бүслэгдсэн залуусын гэр бүл, эцэг эх ихэд сэтгэл зовнин тэднийг хүлээж байгаа ажээ.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.