НӨАТ-ын тохирлоор 90 сая төгрөгийн нэг азтан тодров
E-barimt буюу НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өчигдөр орон даяар явагдлаа.
Уг тохиролд 2019 оны аравдугаар сарын 1-31-ний хооронд хийсэн худалдан авалтаар хэвлэгдсэн сугалаануудыг хамруулсан юм.
Энэ удаагийн сугалааны азын дугаар: 01607208 байсан дараах тоогоор азтанууд шалгарлаа.
- 30 мянган төгрөгийн азтан 27,115
- 100 мянган төгрөгийн азтан 2,691
- Нэг сая төгрөгийн азтан 265
- 5 сая төгрөгийн азтан 21
- 10 сая төгрөгийн азтан 4
- 50 сая төгрөгийн азтан тодроогүй
Супер шагналын 34462914 дугаараар 90 сая төгрөгийн нэг азтан тодорлоо.
Он гарсаар супер шагналын эзэн гурав тодроод байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.