Билл Гейтс Жефф Безосыг гүйцэж дэлхийн хамгийн баян хүн боллоо

 

Сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгөөрөө тэргүүлэх байр сууриа алдаад байсан Майкрософт компаний үүсгэн байгуулагч Билл Гейтс 110 тэрбум ам.доллараар онлайн худалдааны Амазон компанийн үүсгэн байгуулагч Жефф Безосыг гүйцэж дахин дэлхийн хамгийн баян хүн болсон тухай Блүүмберг Тэрбумтанууд Индекс мэдээлжээ

Тэрбээр өнгөрсөн сард Пентагонтой үүлэн тооцооллын 10 тэрбум ам.долларын гэрээг байгуулсан Майкрософтын хувьцааны ханш бараг 48 хувь өссөнөөс болж ийнхүү дэлхийн хамгийн баян хүн болж байна. 

Харин 25 жил амьдарсан эхнэр Маккензие Безосоос салж Амазон компаний хувьцааны нэлээд хэсгийг төлсөн Жефф Безос 109 тэрбум ам.доллараар хоёрдугаар байрт бичигдэж байна.

2019 11 18 12 03 47

 

Эх сурвалж: CNN.COM

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.