ҮХЦ-ийн хуралдаан баасан гарагт болж Д.Одбаярын асуудлыг хэлэлцэнэ

 

Солонгос улсын онгоцны үйлчлэгч эмэгтэйн биед хүрч бэлгийн дарамт учруулсан хэрэгт холбогдсон Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяр өнгөрсөн пүрэв гаригт Монголдоо ирсэн. Тэгвэл тэрээр албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн бөгөөд хүсэлтийг Цэцийн нийт гишүүдийн хуралдаанаар авч хэлэлцэх юм байна.  

Уг хүсэлтийг хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдааныг баасан гаригт буюу /2019.11.22/-ны өдрийн 11:00 цагт хэлэлцэх юм байна.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 21-нд эх орондоо ирэх юм.

 

FMaGhUX1FvgcJXBQHhDlxc8ZqfQXf3qVwgSGP1gr (1)1

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.