Хонконгт амиа алдсан хоёр дахь иргэн 70 орчим насны цэвэрлэгч эрэгтэй байжээ

 

Хонконгийн нөхцөл байдал хүндэрч жагсагчид их сургуулийн хотхонууд руу дайрах болсон. Тус хотод сурч байгаа гадны оюутнууд гэртээ харьж эхэлсэн тухай эх сурвалжууд мэдээлсэн.

Ардчиллыг дэмжигч жагсагчид болон Хятадын Засгийн газрын үйл ажиллагааг дэмжигчдийн хоорондох мөргөлдөөний үеэр толгойдоо тоосгоор цохиулсан эрэгтэй амьсгал хураасан тухай мэдээлжээ.

Албаны хүмүүсийн хэлж байгаагаар 70 орчим насны хохирогч эрэгтэй цэвэрлэгчийн ажил хийдэг байсан бөгөөд үдийн цайны завсарлагаараа гарч яваад толгойдоо цохиулжээ. Ямар нэгэн жагсаалд нэгдээгүй мөрөөрөө явж байсан энгийн иргэн амиа алдсан болохыг мэдээлсэн байна.

 

Hong Kong Unrest CNNPH

 

Эрэгтэй лхагва гарагт өөр хоорондоо тоосго шидэлцэж байсан жагсагчид, дэмжигчдийн мөргөлдөөнд өртөж пүрэв гарагт үдээс хойш амиа алдсан гэв.

 

hong kong

 

Одоогоос долоо хоногийн өмнө цагдаагийн тусгай ажиллагааны үеэр барилгаас унасан 22 настай оюутан Алекс Чоу амиа алдсан юм.

 

ak hkp2 2509

 

БНХАУ-ын дарга Си Зиньпин Бразил улсад БРИКС-ийн дээд хэмжээний уулзалтад орлцох үеэрээ Хонконг дахь эмх замбараагүй байдлыг аль болох түргэн зогсоож, хотыг дахин сэргээх нэн шаардлагатай байгааг анхааруулжээ. Мөн тэрээр .

 

f hkanalysis a 20190618 870x659

 

Эх сурвалж: www.bbc.com, www.theguardian.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.