Хойд туйлын нохой чарганы уралдаанд өрсөлдөж байгаа Ч.Даваадуламыг дэмжээрэй

 

Хойд туйлд болох “Fjallraven-2020” нохойтой чаргаар аялах эрхийн төлөөх онлайн санал асуулга Монгол улсын цагаар 2019 оны 11 сарын 14-ны 17,00 цагт эхэлж байна. Монгол хүн 2015 оноос хойш оролцдог болсноор монголчуудын олонхи нь энэ аяллын талаар мэдээлэлтэй болоод байгаа. 

Харин энэ жилийн уралдаанд Хойд Америкийн бүсээс /АНУ-Канадын/ Сан-Франциско хотод нягтлан бодогчоор ажилладаг, 52 настай Чойжилжавын Даваадулам өрсөлдөж байна. 

Иймд та бүхэн энэхүү линкээр нэвтэрч , Ч.Даваадуламд саналаа өгөөрэй. Эр зориг, тэсвэр хатуужил шалгадаг энэхүү хүнд бэрх сорилд монгол хүн оролцсоноор дэлхий даяар эх орноо эерэгээр сурталчлах сайхан боломж гарч ирж байгаа юм. 

Corrie Mile 9 Landscape   Jacob W

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.