СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

LIVE: Олны танил хүмүүсийн зургийг ашиглан фейсбүүк уралдаан зарлаж, 160 иргэнийг залилжээ

Нийтэлсэн
4 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
4 жилийн өмнө

 

Цагдаагийн байгууллагад эхний арван сарын байдлаар залилах гэмт хэрэг буюу Эрүүгийн хэргийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэдэг гэмт хэрэг 4125 бүртгэгдсэн талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албаны ажилтан, цагдаагийн ахмад М.Мөнхшүр мэдээллээ. 

Олны танил хүмүүсийн зурагтай фейсбүүк хуудсаар уралдаан зарлах явдал сүүлийн үед ихэссэн. Үүний цаана бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг явагдаж байгаа ба Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс энэ төрлийн 160 хохирогч тогтоогдоод байгаа аж. 

 

Цагдаагийн ахмад М.Мөнхшүр: 

-Олны танил хүмүүс болох жүжигчин, дуучдын зургийг ашиглан хуурамч фэйсбүүк хаяг нээн иргэдийг залилан мэхэлсэн хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүллээ.
Фэйсбүүкт ямар нэгэн уралдаан зарлаж, зөрүүлээд бэлэг гардуулна хэмээн залилан мэхэлдэг 18-19 насны гурван залууг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Уг этгээдүүд нь таньд сүүлийн үеийн гар утас бэлэглэх тул үнийн дүнгийн нэг хувийг данс руу хийснээр уралдаанд оролцох боломжтой гэх мэтээр 160 иргэнийг хохироосон байна. Цагдаагийн байгууллагаас эхний 40 хохирогчийг илрүүлэн шалгаж байна.
Гэмт этгээдүүд 160 иргэнээс 20 сая төгрөг залилан дансандаа хийлгэжээ. Уг хэрэгт хохирсон иргэд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт хандаж болно. Цахимаар уралдаан зарлаж иргэдээс мөнгө авч байгаа тохиолдолд хувь хүний хаяг, дансыг сайтар шалгаж, үнэн бодитой эсэхийг лавлаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна гэлээ. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.