Ханхүү Харри зул сарын баярыг хатан хааны гэр бүлтэй өнгөрөөхгүй

 

Тун удахгүй буюу сар гаруйн дараа зул сарын баяр болох гэж байна. Жил бүрийн зул сарын баяр, амралтыг Их Британийн хатан хаан хоёрдугаар Элизабетийн гэр бүл хамтдаа өнгөрөөдөг уламжлалтай.

Гэвч өнгөрсөн жил хуримаа хийж бяцхан ханхүү Арчигийн ээж аав болсон Сассексын гүн Харри болон түүний эхнэр Меган Мэркл нар зул сарын баярыг хатан хааны гэр бүлээс ангид өнгөрөөхөөр шийдсэн бололтой.

Шинэхэн гэр бүлийн төлөөлөгчийн CNN агентлагт өгсөн мэдээллээр . Одоогоор тэд чухам хаана  амрахаа товлооогүй байгаа юм.

 

meghan markle mother

 

Өнгөрсөн жилийн хоёр ч зул сарын баярыг тэд хатан хааны гэр бүлийн хамт Лондоноос хойш 100 гаруй км-т байдаг Норфолкод өнгөрөөсөн. Харри, Меган нар өөрсдийн цаг хугацааг Их Британи, АНУ-ын дунд ижил тэнцүү хуваарилна гэдгээ мэдэгдсэн билээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.