Дэлхийн ll дайны үеийн алдартай шумбагч хөлөг олджээ

 

USS Grayback шумбагч хөлөг 80 далайчны хамт сураггүй алга болоод 75 жилийн хугацаа өнгөрчээ. Харин дэлхийн хоёрдугаар дайны үед живсэн хөлөг онгоцуудыг судалдаг байгууллага алга болсон шумбагчийг олсон байна.

Далай судлаач Тим Тэйлор багийн гишүүдийн хамт Алдагдсан 52 төслийг хэрэгжүүлж байгаа юм. Тэд .

Усан доогуурх автомат төхөөрөмж, гэрэл зургийн тусламжтайгаар алдагдсан шумбагч хөлгийг Японы Окинава арлын ойролцоо, гэхдээ анх таамаглаж байснаас 110 гаруй км зайтай олсон байна.

 

191111 uss grayback sonar cs 927a 497babde06c00d17a574544dc9c638f1

 

USS Grayback хөлөг 1944 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр Сувдан эргээс Зүүн Хятадын тэнгист шумбахаар хөдөлжээ. Сарын дараа буюу хоёрдугаар сарын 19-ний өдөр Японы ачаа тээврийн хоёр усан онгоцыг сөнөөсөн тухай мэдэгдсэн ч зүүн тэслэгч нь дайралтад өртөж гэмтсэн тул гэртээ буцах даалгавар авсан байна.

 

uss grayback 2

 

Мидвэйд 44 оны гуравдугаар сарын 7-ны өдөр ирэх ёстой байсан ч товлосон хугацаанаас гурван долоо хоног өнгөрөхөд ямар ч дохио ирээгүй байна. Дэлхийн хоёрдугаар дайнд оролцож байсан шилдэг шумбагч хөлгүүдийн нэг Grayback алдагдсаныг тухайн жилийн гуравдугаар сарын 30-ны өдөр албан ёсоор зарлажээ.

 

?url=https%3A%2F%2Fewscripps

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.