Энэтхэг, Бангладешийг дайрсан Бульбуль хар салхины үеэр 2 сая хүн түр орогнох газарт хоножээ

 

Бульбуль далайн хар салхи Энэтхэг болон Бангладеш улсуудын эргийг дайран өнгөрчээ.

Хар салхины үеэр цагт 120 км хурдтай шуурч олон мянган гэр, байшин сүйджээ. Бангладеш улсад хүчтэй салхинд зургаан хүн амиа алдсаны тав нь үндсээрээ сугарч унасан модонд дарагдсан байна.

. Бульбуль хар салхины хүч суларсан байна.

 

p07tl6vx

 

Бангладеш улсад загасчлалын хоёр завьтай явсан 30 гаруй эрэгтэй эргэж ирээгүйд эрх баригчид зовниж байна. Мөн ихэнх нь Бангладешийн иргэд бүхий 1,200 орчим жуулчин Сэнт Мартины аралд боогджээ.

Энэтхэг, Бангладеш улсуудад далайн шуурганд өртсөн газруудад томоохон нисэх буудлууд, боомтууд үйл ажиллагаагаа түр зогсоосон байна.

 

cyclone 960x626

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.