ВИДЕО: Австралийн ойн түймэрт гурван хүн амиа алдаж, мужуудад онц байдал зарлаад байна

 

Австрали улсад ассан ойн түймэр гамшгийн түвшинд хүрч, Сидней зэрэг томоохон хотуудад иргэдийн эзэмшил, амь насанд аюул занал учруулж байгааг эрх баригчид анхаарууллаа. Ойн түймрийн улмаас гурван хүн амиа алдаж, олон мянган иргэнийг урьдчилан сэргийлж гурав хоногийн турш нүүлгэн шилжүүлжэээ.

. Эдгээр мужуудад 120 гаруй ойн түймэр асч байна. Иргэдийг нэн даруй нүүж, орогнох байруудад хандахыг уриалж байгаа юм.

Ерөнхий сайд Скотт Моррисон түймэрт амиа алдсан иргэд болон тэдний гэр бүлийнхэнд ихээхэн сэтгэл зовниж буйгаа илэрхийлжээ.  

Сидней метрополис хотын хүн ам шигүү суурьшсан хойд хэсэгт ойн түймрийн гамшгийн түвшний сэрэмжлүүлэг гаргасан байна. Сиднейгээс Брисбэний ойролцоох Алтан Эрэг хүртэл 1,000 км-т түймэр шатжээ.

 

 109589958 87a54ebd 7e8f 4439 ad99 5b2568cce43c

 

Энэ долоо хоногийн мягмар гарагт агаарын температур цельсийн +37 хэмд хүрч, баасан гараг гэхэд нөхцөл байдал улам хүндрэхийг цаг уур судлаачид анхааруулжээ.

Шинэ Зеландын гал сөнөөгчид туслахаар Австралид иржээ. Онц байдал зарласан мужуудад 1,300 гаруй гал сөнөөгч, олон зуун сайн дурын иргэн галыг унтраахаар тэмцэж байна.

 

 109589960 818d5c66 906a 4afb a2ee e0ded54b43ca

 

Дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс үүдэж түймрийн аюул өргөн хүрээг хамарч байгаа эсэхийг тодорхой хэлэх боломжгүй ч хуурай цаг агаар түймрийг өрдөж байгааг анхааруулжээ.

 

 109600304 mediaitem109600303

 

Эх сурвалж: www.bbc.com  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.