LIVE: Самбо бөхийн ДАШТ сүүлийн өдрийн барилдаан, тулаан

 

74184496 2675110722579135 8903758463520210944 n 01 01 

Хоёр өдрийн дараах байдлаар манай улсын баг тамирчид нэг алт, зургаан хүрэл медаль хүртээд байна. Өчигдөр тэмцээний хоёр дахь өдөр дараах гурван тамирчин хүрэл медаль хүртлээ. 

  • Эрэгтэйчүүдийн -57кг жинд Ч.Марал-Эрдэнэ хүрэл медаль хүртлээ. Ингэснээр ОУХМ Ч.Марал-Эрдэнэ самбо бөхийн дэлхийн аваргаас алт, мөнгө, хүрэл медаль буюу иж бүрдэл медальтай тамирчин боллоо.
  • Эрэгтэйчүүдийн -74кг жинд Н.Хадбаатар хүрэл медаль хүртлээ.
  • Эрэгтэйчүүдийн -100кг жинд Б.Серик хүрэл медаль хүртлээ. 

Өнөөдөр эмэгтэйчүүдийн -68кг жинд Ц.Батцэцэг, +80кг жинд Б.Мөнхтуяа, эрэгтэйчүүдийн -62кг жинд М.Тогтохбаяр, -82кг жинд Б.Гаажадамба, +100кг жинд Д.Пүрэвдорж, байлдааны самбо бөхийн -52кг жинд Г.Ганбаяр, -68кг жинд Х.Батхүрээ, -90кг жинд Б.Тэнгис нарын найман бөх хүч үзэх хуваарьтай байна. 

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.