LIVE: Самбо бөхийн ДАШТ

 

74184496 2675110722579135 8903758463520210944 n 01 

Өчигдөр тэмцээний эхний өдөр манай улсаас ес тамирчин зодоглосноос дараах тамирчид медаль хүртлээ. 

  • Эрэгтэйчүүдийн -68кг жинд  2019 оны холимог багийн дэлхийн цомын мөнгөн медальт, 2019 оны Беларусийн ерөнхийлөгчийн цомын аварга ОУХМ Д.Алтансүх алтан медаль хүртлээ.

75174686 1004406273234455 4138596642083307520 o 

  • Байлдааны самбо бөхийн -74кг жинд ЦЕГ-ын тусгай ажиллагааны газрын тамирчин Н.Отгонбаатар хүрэл медаль хүртлээ. 

74405888 1004411646567251 9122530555546566656 o

  • Эрэгтэйчүүдийн -100кг жинд ЦЕГ-ын тусгай ажиллагааны газрын тамирчин Т.Ариунболд хүрэл медаль хүртлээ. 

74828482 1004625863212496 1829514682067582976 o

  • Байлдааны самбо бөхийн -57кг жинд Н.Тогтохбаяр 2016 оны Болгарын Сочи, 2018 оны Румын улсын Бухарест, 2019 оны БНСУ-ын Чёнжү, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 дахь хүрэл медалиа хүртлээ.

75246651 1004399936568422 1563207601406083072 o

Харин өнөөдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн -52кг жинд О.Дуламжав, -64кг жинд Д.Дэлгэрдарь, -80кг жинд Н.Нямтуяа, эрэгтэйчүүдийн -57кг жинд Ч.Марал-Эрдэнэ, -74кг жинд Н.Хадбаатар, -100кг жинд Б.Серик, байлдааны самбо бөхийн -62кг жинд Т.Төгсболд, +100кг жинд Б.Өнөржаргал нар барилдана. 

Нэгдүгээр дэвжээг шууд үзэх:

Хоёрдугаар дэвжээг шууд үзэх:

Гуравдугаар дэвжээг шууд үзэх:

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.