Австралийн цагдаа нар нэгжлэг хийхдээ зуу гаруй охиныг бүтэн нүцгэлжээ

 

Австрали улсын цагдаа нар хүн ам ихтэй томоохон мужид өнгөрсөн гурван жилийн турш сургуулийн насны зуу гаруй охиныг мөрдөн байцаах, нэгжих үедээ бүрэн нүцгэлснийг ашгийн бус байгууллага судалж тогтоосон байна. Эдгээр сургуулийн насны охидын дунд 12 настай хүүхдүүд ч байжээ.

Рэдфэрн хуулийн төв нэртэй ашгийн бус нийгэмлэгээс дээрх мэдээллийг өгсөн ба . Үүнд 12 настай хоёр, 13 настай найм, 14 настай долоон охин багтсан байна.

Түүнчлэн насанд хүрсэн болон насанд хүрээгүй 4,000 гаруй охин, эмэгтэйд нэгжлэг хийх үеэр цагдаа нар нүцгэлсний ихэнх шалтгаан нь биедээ мансууруулах бодис авч явж байж болзошгүй тул ийм үйлдэл гаргасан хэмээн эх сурвалжид мэдээлжээ.

. Харин 10-18 настай хүүхдүүд асран хамгаалагчтай эсэх, хэн нэг гадны хүн ажиглаж буй эсэхийг нягтлан шалгах хэрэгтэй юм байна.

Эрх баригчдын хувьд харилцан адилгүй байр сууриа илэрхийлжээ. Зарим нь цагдаагийн үйлдлийг зөвтгөж байгаа бол охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагчид үүнийг хуулиар хориглох хэрэгтэй гэж үзжээ.

 

Эх сурвалж: www.cnn.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.