5,000 ширхэг Swarovski шигтгээтэй Америк охин хүүхэлдэйг худалдаанд гаргана
Америк охин хүүхдийн тоглоомын компани бяцхан гүнж нарт зориулж ердөө гуравхан ширхгийг худалдаж борлуулах боломжтой ганган хүүхэлдэй үйлдвэрлэжээ.
Шинэ хүүхэлдэйг 5,000 ширхэг Swarovski шигтгээгээр чимэглэж, 5,000 ам.долларын үнээр худалдах юм байна. Нью-Йорк, Лос Анжелес, Чикагогийн цуглуулагч, худалдан авагчдад зориулж тус бүр нэгийг худалдаанд гаргажээ.
Хэний ч харааг булаах чамин хүүхэлдэйтэй хамт иргэд зургаа авахуулж болох юм байна. Хүүхэлдэйнүүдийг дэлгүүрт ирэх 12 дугаар сарын 20 хүртэл байршуулна гэжээ. Харин худалдан авагчдад баярын өдрүүдэд хүргэх юм байна.
Эх сурвалж: www.cnn.com
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.