АНУ: Хүн амины гэмт хэргийн сэжигтнүүд 55 см өргөн нүхээр оргожээ

 

АНУ-ын Калифорни мужийн цагдаагийн газар хорих газарт нүх ухаж, ухсан нүхээрээ оргосон хүн амины гэмт хэрэгийн сэжигтнүүдийг эрэн сурвалжилж буй талаар мэдээлжээ. Ингэхдээ сэжигтнүүдийн оргосон нүхний зургуудыг олон нийтэд дэлгэн харуулсан байна.

. Сан Францискогийн урагшаа байдаг Салинас хот дахь хорих газраас шүүх хурлаа хүлээж байсан оргодлууд өнгөрсөн ням гарагт оргосон байна.

 

 109543435 murdersuspectsjailescape

 

Цагдаа нарын үзэж байгаагаар оргодлууд нүднээс далдуур, харуулуудад мэдэгдэлгүй нүхийг богино хугацаанд ухжээ. Тэд зэвсэгтэй явж байж болзошгүй төдийгүй онц аюултай гэж үзсэн тул ард иргэдийг сэрэмжлүүлж, эрэн сурвалжлах ажлаа үргэлжлүүлж байгаа юм. Сэжигтнүүдийн байрлалын талаар мэдээлэл өгсөн хүнд 5,000 ам.долларын шан харамж амлажээ.

 

 109543438 jailescape5

 

Эх сурвалж: www.bbc.com

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.