Пакистан: Нэг айлын хоёр бэр цуг амиа егүүтгэжээ

 

Пакистаны өмнөд нутгийн ядуу тосгонд амьдардаг нэг айлын хоёр бэр хамтдаа амиа егүүтгэсэн байдалтай олджээ. Тус улсын цагдаа нар нялх хүүгээ орхиж амиа егүүтгэсэн эмэгтэйчүүдийн хэргийг шалгаж байна.

Нату Бай, Виру Бай нар ах дүү хоёртой гэрлэсэн ба амьдарч байсан фермийн ойролцоогоос цогцос нь олджээ.

Одоогоор эмэгтэйчүүд амиа егүүтгэсэн шалтгаан тодорхойгүй байгаа юм. Пакистаны баян, ядуугийн ялгаа хамгийн их байдаг нутаг дэвсгэрт тооцогддог тус газар амиа хорлосон хүмүүсийн тоогоор тэргүүлдэг байна.

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.