Вьетнамын цагдаа нар 39 хүнийг хөлдөөсөн хэрэгт дахин нэг сэжигтнийг барьжээ

 

Их Британийн Эссекс хотод хөлдүүртэй чиргүүлд Азийн 39 иргэн хөлдөж амиа алдсан байдалтай олдсон. Уг хэрэгт ачааны машины жолооч, бусад холбогдох хүмүүсийг олж саатуулсан юм. Энэ удаад дахин нэг сэжигтнийг барьж саатуулсан тухай Вьетнамын цагдаа нар мэдэгджээ.

. Вьетнамын Нге Ан мужид болсон баривчилгааны үеэр баригдсан этгээд тус улсад баригдсан 11 дэх сэжигтэн болж байна. Эдгээр сэжигтнүүдийг хууль бус хил давуулахыг оролдсон хүний наймааны хэрэгт холбон саатуулжээ.

 

 109509134 v1

 

Вьетнам улсын цагдаагийн баг бүрэлдэхүүн энэ долоо хоногийн даваа гарагт Их Британид ирж цогцос таниулах ажиллагаанд тусалсан байна. гэжээ.

Их Британийн цагдаа нар Умард Ирландаас ирсэн жолооч 25 настай Мо Робинсоноос гадна 22 настай Иймон Харрисон болоод Ронан, Кристофер гэсэн ах дүү нарыг сэжигтнээр баривчилжээ.

 

 109371067 mediaitem109348858

 

Эх сурвалж: www.bbc.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.